Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Зам тээврийн осол 23.5 хувиар буурчээ

САЙН МЭДЭЭ: Зам тээврийн осол 23.5 хувиар буурчээ

207
0
zam teewriin_osol
~Нийслэлд Зам тээврийн осол 23.5 хувиар буурчээ~
~Нийслэлд Зам тээврийн осол 23.5 хувиар буурчээ~
“Өнгөрсөн сарын 20-ны өдрөөс энэ сарын 3-ны өдөр хүртэл Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 2647 дуудлага мэдээлэл хүлээн авч 770 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага 117 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 142 хүн гэмтсэн байна.

Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -23.5 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байх бөгөөд нэгдсэн, хэсэгчилсэн арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд тодорхой үр дүнтэй зохион байгуулж ажилласан” гэж Замын цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here