Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Нээлттэй 500 ажлын байр зарлагдана

САЙН МЭДЭЭ: Нээлттэй 500 ажлын байр зарлагдана

188
0
neelttei_ajliin_bair
Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе хөдөлмөрийн үзэсгэлэнгийн үеэр 500 ажлын байр зарлагдана

~Нээлттэй 500 ажлын байр зарлагдана~

Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе хөдөлмөрийн үзэсгэлэн, яармаг энэ сарын 14-нд 13:00-17:00 цагт Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохиогдоно.

Үзэсгэлэн яармагийн үеэр үндэсний тэргүүлэгч 50 ААН, байгууллага нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж олгох гэнэ.

Улмаар нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад суралцагчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эх орондоо хөдөлмөр эрхлэх боломжийн талаар санал солилцож, зөвлөгөө өгөх юм.

Уг арга хэмжээ нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилготой байна.

Сануулбал, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, Монгол тээвэр нэгдэл ХХК-тай хамтран долдугаар сард 1.5-2 сая төгрөгийн цалинтай С, Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн 80 ажлын байр зарласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here