Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: “Улаанчулуутын хогийн цэг”-т шинэ цэцэрлэгтэй боллоо

САЙН МЭДЭЭ: “Улаанчулуутын хогийн цэг”-т шинэ цэцэрлэгтэй боллоо

294
0
ulaan-chuluut-shine-tsesterleg
“Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг

Улаанчулуут дахь хогийн цэгт маш олон хүүхдүүд амьдарч, тэндээсээ амжиргаагаа залгуулдаг. Ингэхдээ дунд сургуулиас завсардаж, цэцэрлэг гээч зүйлийг мөрөөдсөөр ирсэн.

Тэгвэл “Нямбаатар сан”, “Вэлүү сан” хамтран байгуулсан “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэг /2019-01-21/-ний өдөр нээгдлээ.

150-200 хүүхэд хүлээн авах бололцоотой бөгөөд Улаанчулуутын хогийн цэг нь 8 км үргэлжилдэг бөгөөд зүүн хойд хэсэгт нь “Нарны хүүхдүүд-1” цэцэрлэг байрладаг.

Иймд хогийн цэгийн баруун захаар амьдарч буй хүүхдүүдэд зориулж “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийг барьжээ.

Улаанчулуутын хогийн цэгт дунджаар өдөрт 400 гаруй иргэн ажиллаж амьдардаг бөгөөд 200 орчим хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна.

Харин энэхүү цэцэрлэг нээгдсэнээр хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here