~Улсын хэмжээнд төрөлт нэмэгдэж байна~
Улсын хэмжээнд 2018 оны эхний хагас жилд 38055 эх амаржиж, 38310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2743 /7.8 хувь/-аар, төрсөн хүүхэд 2774 /7.8хувь/-өөр тус тус өсжээ.
Мөн нас баралт 8515 болж, өмнөх оны мөн үеэс 770 /9.9хувь/-аар нэмэгджээ.
Хүн амын ердийн цэвэр өсөлт Улаанбаатар хот болон Дорнод, Орхон, Ховд, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт улсын дунджаас 0.2-3.2 пунктээр дээгүүр, бусад аймагт 0.3-5.5 пунктээр доогуур байна.