~САЙН МЭДЭЭ: “ХААН БАНК” үерт өртсөн Өлгийчүүдэд 15 сая төгрөгийн хандив өргөв~
Хаан банк үерийн гамшигт нэрвэгдэж их хэмжээний хохирол амссан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ард иргэдэд 15 сая төгрөгийн бэлэн мөнгөний хандив өргөхөөр болжээ.
Энэ талаар тус банкны Иргэдийн банк хариуцсан дэд захирал М.Энхсайханаас ирүүлсэн албан бичигтээ дурджээ.
Саяхан аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкуудын удирдлагуудыг хүлээн авч уулзан үерт автсан иргэдэд өөрсдийн шугамаар хандив босгох, иргэдийн зээлийн хүүг бууруулах, хугацааг нь сунгах хүсэлт тавьж, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад албан тоот хүргүүлээд байсан юм.
Түүнчлэн төрийн болон олон улсын байгууллага, иргэдээс хандив өргөсөөр байна. Өчигдрийн байдлаар олон улсын байгууллагуудаас 277,2 сая, 113 иргэнээс 5,1 сая төгрөгийн мөнгөн тусламж ирүүлээд байгаа ажээ.