Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “ХӨГЖИХ ТӨВ”-тэй боллоо

САЙН МЭДЭЭ: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “ХӨГЖИХ ТӨВ”-тэй боллоо

527
2
hogjliin-berhsheeltei-huuhdiin-sergeen-zasah-01
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд "ХӨГЖИХ ТӨВ"-тэй боллоо

Хүүхдийн баярын босгон дээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн болон эрүүл мэндийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Монгол Улсад 105,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Эдгээрээс 11,3 мянга буюу 10,6 хувь нь 0-17 насны хүүхдүүд байна. 10 гаруй мянган хүүхэд бүрт бид анхаарал халамж тавьж, хүрч ажиллах ёстой” Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Монгол Улсын төр, засаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бусдын адил эрхээ эдэлж, сурч боловсрох, хөгжих, хөдөлмөрлөх, төрийн үйлчилгээ авах, хөгжлийн үр шимээс адил, тэгш хүртэх боломж олгох, нийгмийн баталгааг хангах талаар багагүй арга хэмжээ авч, хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан.

Түүнчлэн Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Мөн өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдан хүсэлт гаргасан хүүхэд бүрт Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгох шийдвэр гаргасан. Ингэснээр Монгол Улсын 0-18 насны хүүхдүүдийн 85 хувь буюу 1,0 сая гаруй хүүхэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах юм.

Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхэд олгож буй асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргана гэж Ерөнхий сайд хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн бүрийг нийгмийн амьдралд оролцох нөхцөл боломж, орчныг бүрдүүлж, хөгжлийг бүтээгч иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг цаашид хэрэгжүүлэн ажиллана. Энэ жил 6 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, нийслэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын барилгын ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байгааг Ерөнхий сайд онцоллоо.

Хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны хүүхдүүдийн 8700 нь буюу 77 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байна.

2 САНАЛ

    • Улсын нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн хажууд өргөтгөл болгон барьсан Үндэсний оношилгоо, эмчилгээний төв, ашиглалтад ороогүй байгаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here