Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: Эх нялхсын эмнэлэг НИСДЭГ ТЭРЭГ БУУХ ТАЛБАЙ-тай боллоо

САЙН МЭДЭЭ: Эх нялхсын эмнэлэг НИСДЭГ ТЭРЭГ БУУХ ТАЛБАЙ-тай боллоо

405
0
ongots-buuh-talbai
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажил хийгдлээ

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын ажлын хүрээнд 16000 ам метр талбайд асфалтан хучилт, нисдэг тэрэгний буух талбай, 150 гаруй авто машины зогсоол, явган хүний зам, 2500 ам метр талбайд ногоон байгууламж, 70 ширхэг гэрэлтүүлэг, хоёр байрлалд хүүхдийн тоглоомын талбай зэргийг цогцоор нь шийдэж өгсөн байна.

eh-huuhdiin-eruul-mendiin-undesnii-tow
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам талбайн тохижилт

НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, НЗДТГ, УБЗАА иргэдийнхээ эрүүл аюулгүй, ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бий болгох чиглэлд анхааран ажиллаж байна. Үүний нэг жишээ бол өнөөдрийн бидний хүлээн авч буй бүтээн байгуулалтын ажил юм. ЭХЭМҮТ-ийн 1100 ажилтан, албан хаагчдын ажиллах орчныг сайжруулах, түүгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл, аюулгүй нөхцөл байдлыг хангах, авто машинаа байршуулахаас эхлүүлээд алхах гишгэх газар бүхнийг шаардлага хангасан хэмжээнд хүргэхийн төлөө энэ бүхнийг хийсэн. Энэ бүтээн байгуулалтын ажил цаашид үргэлжлэх болно” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй гуравдугаар шатлалын эмнэлэг болон нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёрдугаар шатлалын эмнэлэг, төрөх эмнэлгүүдийн тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгана гэсэн томоохон зорилго тавин ажилласан. 2016 оноос хойш 14 эмнэлгийн тохижилтын ажлыг хийсэн. Нийт 18 эмнэлгийн тохижилтыг хийнэ. Иргэд бухимдалгүй, түгжрэлгүй, тохилог орчинд үйлчилгээ авах хэрэгтэй гэсэн зорилт тавин ажилласан. Энэ ажил нийслэлийн иргэдийн талархалыг хүлээсэн ажил болоод байна. Монгол Улсын хаанаас ч түргэн хугацаанд ирж үйлчлүүлж болохоор орчин үеийн, дэлхийн стандартад нийцсэн нисдэг тэрэгний буух талбайтай болсноороо онцлог. Мөн ГССҮТ, ХӨСҮТ-үүд нисдэг тэрэгний буух талбайтай болсон байгаа” хэмээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here