Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: 1000 сэтгүүлч хямд ОРОН СУУЦНЫ хөтөлбөрт хамрагдана

САЙН МЭДЭЭ: 1000 сэтгүүлч хямд ОРОН СУУЦНЫ хөтөлбөрт хамрагдана

158
0
setguulchiin_ordon
1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монголын хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн салбарын түүхэнд томоохон үйл явдал өнөөдөр тохиож байна. Тодруулбал, Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхлээд байна.

МСНЭ-ийн XVII Их хурал 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр болж, Ерөнхийлөгчөөр Х.Мандахбаяр сонгогдон, удирдлагын шинэ баг бүрдэн ажлаа эхэлсэн. Тэрбээр мөрийн хөтөлбөртөө Монголын сэтгүүлчдийн ордон барьж, 1000 сэтгүүлчийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.

Энэхүү амлалт ажил хэрэг болох эхлэлийг тавьж, тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохион байгуулсан ”Хараат бус сэтгүүл зүйн үндэсний форум”-ын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Сэтгүүлч ордон”-ы газрыг шийдвэрлэж өгөхөө нийт сэтгүүлчдэд мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хотын дарга сэтгүүлчдэд амласан амлалтаа биелүүлж, шинийн 17-ны энэхүү билэгт сайн өдөр “Сэтгүүлч” ордон барих газрын гэрчилгээг МСНЭ-д олгосныг МСНЭ-ийн Ерөнхийлөгч салбарынхандаа өнөөдөр танилцууллаа.

Сүхбаатарын талбайгаас 2 километрийн зайд 32-ын тойрогт төв зам дагуу 678 м2 газрыг хотын захиргааны зүгээс сэтгүүлчдэд олгожээ.

Ийнхүү газрын гэрчилгээтэй болсон МСНЭ-ийн удирдлагууд 16 давхар “Сэтгүүлч” ордны иж бүрэн зураг төсөл боловсруулах гэрээг өнөөдөр “Марс Констракшн” компанитай байгуулснаар Сэтгүүлчдийн ордон босох ажил гараанаасаа хөдөллөө.

“Шинэ гүрэн” орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн хүрээнд эхний ээлжийн 400 сэтгүүлчийг орон сууцаар хангах гэрээнд өнөөдөр МСНЭ болон “Шинэ Гарц” ХХК-ийн удирдлагууд гарын үсэг зурж, шав тавих ёслол үйлдлээ.

Ингэснээр 2019 онд эхний 100 сэтгүүлч 1м2 нь 1.099.000 төгрөгийн үнэтэй бүрэн цутгамал орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа Сэтгүүлч, Редакци, МСНЭ-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж сэтгүүлчийг редакцидаа тогтвор суурьшилтай ажиллах, сэтгүүлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлах ажээ.

Хямд үнэтэй, чанартай орон сууцанд хамрагдах сэтгүүлчдийг бүртгэх журам, гурвалсан гэрээ зэргийг МСНЭ-ийн Ажлын албанаас удахгүй редакциудад нэгдсэн журмаар танилцуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here