Нүүр хуудас Танд тустай Трэнд болж буй ҮС БУДАЛТ-аас…

Трэнд болж буй ҮС БУДАЛТ-аас…

1113
0
Байгаль дэлхий өнгөө өөрчилж байгаа эдгээр өдрүүдэд бүсгүй танд ч гэсэн өөрийгөө өөрчил...

Үс сайхан бол зүс сайхан хэмээн зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Байгаль дэлхий өнгөө өөрчилж байгаа эдгээр өдрүүдэд бүсгүй танд ч гэсэн дэлхий даяар трэнд болж буй үс будалтын чиг хандлагыг хүргэж байна. Үсээ зүгээр нэг нэл өнгөөр будахаасаа өмнө доорх санаануудыг туршаад үзээрэй.

NUDE ӨНГӨ

Энэ бол маш тайван бөгөөд таныг эрхэмсэг харагдуулах өнгө юм. Ямар нэгэн өнгөний огцом шилжилтгүй ба үсэн дээрх шаргал туяанууд нь таны үсийг өтгөн, дулаахан харагдуулна. Хэрвээ та Nude-г өнгийг сонгон будах гэж байгаа бол үсний суурь өнгөндөө тааруулан үсний будгаа сонгох хэрэгтэй шүү. Учир нь Nude өнгө хар бараан үсэнд дээр өнгөөрөө ороход төвөгтэй байдаг.

NUDE
Энэ бол маш тайван бөгөөд таныг эрхэмсэг харагдуулах өнгө юм

ТОД ӨНГӨ

үс засалтын мэргэжилтнүүд энэ жил тод өнгийг зөвлөж байна. Өнгөрсөн жилүүдэд масс дунд байгалийн өнгө давамгайлж байсан бол, одоо бол үүний эсрэг тод неон өнгө ч бас үс будалтын чиг хандлага болоод байна. Тод өнгө нь бусдаас ялгарах, нэгэн арга бөгөөд дүр төрхөд чинь 200% хүч нэмдэг хамгийн сонирхолтой өнгө юм. Залуу, халуухан байгаа дээрээ туршиж үзэх өнгөнүүдийн нэг шүү бүсгүйчүүдээ.

tod_ongo
Тод өнгө нь бусдаас ялгарах, нэгэн арга бөгөөд дүр төрхөд чинь 200% хүч нэмдэг хамгийн сонирхолтой өнгө юм

ГЭРЭЛТСЭН ТУЯА

Гоо сайхны салбарт гялалзсан, гэрэлтсэн будалтууд трэнд болж байгаатай адил үс будалтад ч гэсэн гэрэлтсэн, блонд өнгөнүүд трэнд болсоор байна. Үс будалтын мэргэжилтнүүд үсэндээ гэрэлтсэн туяа оруулахын тулд өнгөний тоглолт хийх хэрэгтэйг сануулж байна. Үргэлж нэг нэлэнхий өнгөний будгаас татгалзаж олон, олон өнгийн будаг хольж будаж үзээрэй. Өөрөөр хэлбэл үсийг тодорхой нэг суурь будгаар будаж, дараа нь өөр өнгөөр уусган давхарлана. Ингэснээр үс өөр, өөр өнцгөөс өнгө, өнгийн туяагаар гялалзаж харагдах болно.

МОККО ӨНГӨ

Мокко өнгө бол бидний хэлж заншсанаар шоколадан бор өнгийг хэлнэ. Энэхүү өнгө хүн бүрд гайхалтай зохицдог бөгөөд ямар ч нэмэлт өнгө, сор, туяа агуулдаггүй. Гэхдээ нэмэлт өнгө агуулдаггүй гэхээрээ уйтгартай гэсэн үг биш шүү. Цайвар бор өнгөнөөс гүн бор өнгө хүртлээ ч олон янзаар будалт хийж болно. Мокко үс будалт урт үстэй эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой.

Хэний ч нүд булаах гоёмсог өнгөөр үсээ будсаныхаа дараа заавал будагтай үсний арчилгааны бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй шүү.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here