Нүүр хуудас Нийгэм САЙН МЭДЭЭ: DPF технологийн шүүлтүүрээр автобусны утааг бууруулна

САЙН МЭДЭЭ: DPF технологийн шүүлтүүрээр автобусны утааг бууруулна

66
0
niitiin-teewriin-utaag-buuruulna
DPF технологийн шүүлтүүрээр автобусны утааг бууруулна

Нийтийн тээврийн хэрэгслийн хорт утааг 85-97 хувь хүртэл бууруулах DPF технологийн шүүлтүүрийг Монгол Улсад нэвтрүүлнэ.

Энэ тухай санамж бичгийг БНСУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газартай хамтран байгуулав.

Санамж бичгийн хүрээнд БНСУ-ын “Серакомб” компанийн үйлдвэрлэсэн өндөр технологийн DPF шүүлтүүрийг нийтийн тээврийн автобусанд суурилуулах юм. Тус компани нь эл төхөөрөмжийг 25 жил үйлдвэрлэсэн туршлагатай бөгөөд БНСУ, БНХАУ, Иран, Тайланд зэрэг долоон улсад энэхүү төхөөрөмжийг нэвтрүүлжээ.

Өнгөрсөн онд “Серакомб” ХХК нь өөрийн хөрөнгөөр манай улсын дөрвөн том оврын автобусанд тус төхөөрөмжийг суурилуулсан. Төхөөрөмж суурилуулсан автобусыг тодорхой хуваарийн дагуу туршин, нарийн хэмжилт хийхэд хорт утаа 50-60 хувь буурсан үзүүлэлт гарчээ.

Санамж бичиг байгуулах ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Котра Улаанбаатар” байгууллагын төлөөлөл оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here