Монгол, Хятадын хилийн боомтууд сар шинийн баяраар амарна.
Тодруулбал, “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын хэлэлцээрт заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2019 оны 2 дугаар сарын 5,6,7 -ны өдөр буюу Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3 өдөр “Цагаан сар”-ын баяр тохиож байгаа тул ажиллахгүй.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.