Нүүр хуудас Нийгэм СБД: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ажлыг эрчимжүүлнэ

СБД: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ажлыг эрчимжүүлнэ

157
0
tuuhii-nuurs
СБД: Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах ажлыг эрчимжүүлнэ

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, хэсгийн ахлагч нарыг оролцуулан агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа.

Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, агаар бохирдуулагч эх үүсвэрийг багасгаж, хүн амд амьдрах орчны зөв дадлыг төлөвшүүлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд иргэд, олон нийтийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах чиглэлээр мэргэжил, арга зүйн зөвлөгөө өглөө.

Улаанбаатар хотын энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс мөрдөж эхлэх “Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах” Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотой хамтын ажиллагааг эрчимжүүлж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд санал авлаа.

Мөн энэ үеэр удахгүй болох цагаан сарын баяртай холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, стандарт эрүүл ахуйн шаардлага хангахгүй, зориулалтын төхөөрөмжгүй, зөвшөөрөлгүй газарт ууц, өвчүү чануулахгүй байх талаар нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллах талаар мэдэгдэл хүргүүллээ.

Зөрчил илэрсэн тохиолдолд иргэнийг гурван зуун нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалттай тул аж ахуйн нэгж, иргэд та бүхэн анхаарна уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here