Согтуу жолооч эмэгтэй 11 машин мөргөжээ!

801
0
БИЧЛЭГ: АНХААРУУЛГА: Согтуу жолооч эмэгтэй 11 машин мөргөжээ !
Өчигдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт согтуу эмэгтэй жолооч машин барьж яваад 10-аад машин мөргөсөн зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй бөгөөд машинуудад эд материалын гэмтлүүд учирсан байна.

Цагдаагийн байгууллагын эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэг Сүхбаатар дүүргийн Гэндэнгийн гудамж, Хүүхдийн ордны хойд замд болжээ. Тодруулбал, амины “Lexus” маркийн автомашины жолооч эмэгтэй А нь “T.Land Criuser”, “T.Axio”, “T.Prius”, “T.Carina”, “S.Forester”, “T.Prius”, “T.Prius”, “T.Prius”, “T.Crown”, “T.Prius”, “T.Crouwn” гэсэн 11 автомашинтай мөргөсөн байна.

Жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байсан бөгөөд драйгер үлээлгэхэд согтолтын зэрэг нь 2.07 хувьтай байсныг эх сурвалж мэдээллээ.

Зам тээврийн осол, хэргийн шалтгаан дундаас хамгийн их хохирол учруулдаг тэргүүн шалтгаануудын нэг нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал юм. Учир нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн жолоодох чадвараа алдаж, орчиндоо өрнөж байгаа зүйлийг тусгахаа больж, ядарч байгаагаа мэдэхгүй болдог байна. Согтуурлын эхний шатанд анхаарал суларч, мэдээллийг хүлээн авах болон сэтгэн бодох чадвар муудах зэрэг олон сөрөг дагаваруудыг бий болгодог байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here