Солонгосд эмчлүүлсэн иргэд ЭХ ОРОНДОО хяналтад орох боломжтой
Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНСУ-ын Эрүүл мэнд Нийгмийн халамжийн яамны хамтарсан БНСУ-д эмчилгээ хийлгэсэн иргэдэд үйлчлэх “Эмчилгээний дараах хяналтын төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өчигдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хурлын зааланд боллоо.
Энэхүү арга хэмжээг нээж УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ:
-“Энэхүү төв нь Монгол Улсын Эрүүл мэндийн яам, БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн халамжийн яамны хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж ажлын нэг хэсэг. Эмчилгээний дараах хяналтын төвийг байгуулснаар БНСУ-д мэс засал болон эмчилгээ хийлгэсэн Монгол иргэд маань эх орондоо хяналтанд орох, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх боломж бүрдэж байна. Манай Улсын иргэдийн хувьд БНСУ-д ихээр эмчлүүлдэг боловч эмчилгээний дараах хяналт хаягдах, доод тал нь 2-3 удаа тухайн улс руу зорчих зэрэг нь цаг хугацаа алдахаас гадна санхүүгийн маш том дарамтад ордог байсан.
Тэгвэл энэ төв байгуулагдсанаар хоёр улсын эмч, мэргэжилтнүүд харилцан мэдээлэл, туршлага солилцох, БНСУ-д оношилгоо, эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдэд эмчилгээний дараах зөвлөгөө, үйлчилгээг эх орноосоо шууд авах боломжтой болж өвчтөнд ирэх дарамт багасаж байна. Энэ төвийн хувьд зөвхөн УНТЭ-ийн хүрээнд биш улсын хэмжээнд ажиллана гэдгээрээ онцлогтой” гэлээ.
БНСУ-ын Сөүлийн Гэгээн Мария эмнэлгийн төлөөлөгч Жи Юөул Ли
-“2017 оны 11 дүгээр сараас эхлээд энэхүү төсөлтэй холбоотой ажлуудад хоёр тал эхлүүлсэн. Харин өнөөдөр нээлтээ амжилттай хийж байна. Ерөнхийдөө эхний 3 сар төвийн туршилтын ажлууд хийгдэх болно. Энэ төвийн хамгийн эхний үйлчлүүлэгч бол БНСУ-д улсад зүрхний мэс засалд орсон хүүхэд байгаа. Энэ хүүхэд манай улсад хагалгаанд орсон хэдий ч эх орноосоо зөвөлгөөгөө авч хяналтанд орж байна. Бид энэ төслийн хүрээнд Монгол улсад гурван удаа ирж, уулзалтуудыг хийсэн.
Солонгосд эмчлүүлсэн иргэд ЭХ ОРОНДОО хяналтад орох боломжтойСолонгос улсад мэс засал хийлгэсэн өвчтөнүүд маань мэс заслын дараах хяналт эмчилгээг хийлгэх шаардлагатай байдаг. Тэдгээр өвчтөний хувьд байнга манай улсад очиж хяналтанд орох хэцүү учраас бид УНТЭ-тэй хамтран энэхүү төвийг байгуулж өнөөдөр нээлтээ хийж байна. Эмчилгээний явцын шинжилгээнүүдээ хийлгээд хариуг манай тал руу илгээснээр дахиад ийм эмчилгээ хийлгэнэ, ийм эм уух шаардлагатай гэдгээ очихгүйгээр харилцан мэдэгдэх том боломж нэгдэж байгаад баяртай байна. Энэ төвийг нээснээр солонгос монгол эмч нарын харилцаа холбоо улам гүнзгийрж, өвчтөний талаар мэдээлэл солилцож, шаардлагатай тохиолдолд солонгос эмч монгол ирж үзлэг хийх боломжтой болно” гэв.