Нүүр хуудас Нийгэм Өмнөговь аймагт МОРЬ, ТЭМЭЭ…

Өмнөговь аймагт МОРЬ, ТЭМЭЭ…

827
0
Өмнөговь аймагт МОРЬ, ТЭМЭЭ...
Өмнөговь аймагт МОРЬ, ТЭМЭЭ...
Өмнөговь аймагт МОРЬ, ТЭМЭЭ уралдахыг хориглов
Өмнөговь аймагт морь тэмээний уралдаан зохион байгуулахыг дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл хориглолоо. Тус аймгийн нутагт зээрнээс мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин илэрсэн тул Онцгой комиссын гуравдугаар хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.
Мөн голомттой бүс нутаг, аймгуудаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг оруулж ирэхгүй байх, Булган суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Тэмээний баяр” арга хэмжээг хориглох, Цогт-Овоо сумын нутагт байрлах ариутгал, халваргүйтгэлийн постын тохижилтыг сайжруулах, сумдын Онцгой комиссыг байнгын бэлэн байдалд ажиллуулж, малчид ард иргэдэд гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, зээрийн сүрэгт тандалт хийх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.
Хурлдаанаар Цогт-Овоо, Манлай, Мандал-Овоо, Цогтцэций сумдад зээрийн сүргээс үүссэн нөхцөл байдалд байнгын тандалт хийж үхсэн зээрийг устгах ажлыг зохион байгуулахад хэрэгцээт зардлыг шийдвэрлэх, ариутгал, халдваргүйтгэлийн багаж, хэрэгслээр хангах зардлыг аймгийн Засаг даргын нөөцөөс санхүүжүүлж холбогдох албаны хүмүүс хариуцсан ажилдаа хариуцлагатай ажиллахыг аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Н.Наранбаатар комиссын гишүүдэд үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here