Нүүр хуудас Нийгэм Солонгосын Хөдөлмөрийн яам 2018 оноос гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн дээд тал...

Солонгосын Хөдөлмөрийн яам 2018 оноос гадаад иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн дээд тал нь 9 жил 10 сар болгоно.

371
0

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилчны оршин сууж ажиллах хугацаа хязгаарлагдсан байна.  Солонгосын Хууль зүйн яамнаас энэ жил 2017 оныг дуустал 4 жил 10 сар ажилласан гадаад иргэдэд оршин суух визний сунгалт хийжээ. Харин тус улсын Хөдөлмөрийн яам ирэх 2018 оноос эхлэн хөдөлмөр эрхлэлтийг хамгийн дээд тал нь 9 жил 10 сараар хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.

Солонгосын Засгийн газраас урьдчилан мэдэгдэлгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй гадаад ажилчдыг дахин хил нэвтрүүлж ажиллуулах тогтолцоог зогсоосноор БНСУ-ын хөдөлмөрийн зах зээлд нэлээдгүй дуулиан шуугиан дэгдээжээ. Түүнтэй холбоотойгоор Хууль зүйн яам нь холбогдох визний хяналтын ажлыг хурдан хугацаанд шинэчлэх болсноо мэдэгдсэн байна. Энэ оныг дуустал хамгийн дээд тал нь 14 жил 6 сар оршин суухыг зөвшөөрч, дараа жилээс эхлэн зөвхөн 9 жил 8 сараар хязгаарлах зарчим баримтлахаар болсонд гадаад иргэдийн байгууллагуудаас эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ.

БНСУ-ын Хууль зүйн яам, Гадаадын иргэн харьяатын алба, Гадаад иргэний бодлого төлөвлөлтийн албаны ажилтнуудаас энэ сарын 2-ны өдөр сонины газартай утсаар холбогдож мэдээлэл өгсөн байна. Түүгээрээ Солонгост 9 жил 8 сар оршин сууж хөдөлмөр эрхэлсэн Е9 визтэй мэргэшлийн бус дадлагажигч ажилчны визний хяналтыг дахин хянахаар болж, бүс нутгийн гадаадын иргэн харьяатын албандаа албан тоот явуулсанаа мэдэгджээ.

Түүн дээр үндэслээд ажиллах хугацаагаа (3жил+1жил 10 сараар сунгасан) + (солонгос хэлний тусгай шалгалт өгөөд тэнцсэн 4 жил 10 сар) нийт 9 жил 8 сар ажилласан гадаад ажилчин нь нэг үйлдвэртээ тогтвор суурьшилтай ажилласан тогтолцооны дагуу 4 жил 10 сараар дахин ажиллах боломж бүрдэж байгаа аж.

БНСУ-ын Хөдөлмөрийн яамны албан бүртгэлээс үзэхэд, энэ жилийн эцэс гэхэд визний хугацаа нь дуусгавар болсон ч тусгай шалгалтад тэнцсэн дахин ажиллагч 1543 хүнээс 3/1 хувь буюу 530 нь тогтвор суурьшилтай нэг үйлдвэртээ ажилласан ажилчин бөгөөд  Солонгост дахин ажиллах болсныг мэдэгджээ.

Эдгээр ажилчид нь хөдөө аж ахуй, газар тариалан, загас ан агнуур, жижгэвтэр аж ахуйн нэгжийн талбарт үйлдвэрээ солилгүй ажилласан тогтвор суурьшилтай ажиллагч юм байна. Тус улсын Хууль зүйн яам нь Хөдөлмөрийн яамтайгаа уялдаа холбоогүй бодлого дэлгэж тавьснаар ажилчин болон аж ахуйн нэгжийг хэт эмх замбараагүй байдалд оруулж буй бололтой.

Энэ жилийн хувьд БНСУ-ын Хөдөлмөрийн яам нь гэрээгээр дахин ирж ажиллах 13,000 ажилчныг төлөвлөж, тусгай шалгалтыг зогсоосон билээ. Гэвч тус улсын Хууль зүйн яамнаас 5 сараас эхлүүлэн 1 жил 10 сар сунгалт, солонгос хэлний шалгалтад тэнцсэний дараагаар ирэх бүртгэлд хамрагдсан гадаад ажилчныг Хөдөлмөрийн гэрээний ур чадвартай ажилласан нөхцөлийг хангаагүй шалтгаанаар визний татгалзсан хариу өгч байсан тохиолдол гарчээ.

Төрийн томоохон түшээ Хууль зүйн яам Хөдөлмөрийн Яамнаас энэ оныг дуустал нэмэлт сунгалт олгохыг зөвшөөрч, дараа жилээс эхлэн хамгийн дээд хугацааг 9 жил 8 сараар бүрмөсөн хязгаарлаж, Гадаадын иргэн харьяатын хууль болон Гадаад иргэнийг хөдөлмөр эрхлүүлэх хуулиндаа шинэчилсэн өөрчлөлт оруулахаа мэдэгдсэнээр дахин шинэ дуулиан дэгдээсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here