Нүүр хуудас Нийгэм Сурагч охиныг хүчирхийлсэн цагдааг ажлаас нь чөлөөлөв!

Сурагч охиныг хүчирхийлсэн цагдааг ажлаас нь чөлөөлөв!

87
0
Сурагч охиныг хүчирхийлсэн цагдааг ажлаас нь чөлөөлөв!

Сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлэх жигшүүрт гэмт хэрэг удаа дараалан гарах бослсон. Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагчид насанд хүрээгүй сурагч охидыг хүчирхийлж, нэг сурагч жирэмсэн болсон гэх харамсалтай хэрэг дахин бүртгэгджээ.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага, алба хаагчийн сахилга ёс зүйтэй холбоотой хяналт, шалгалтыг тогтмол явуулж байгаа.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжсэн Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга буюу Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан даргын чиглэлийн дагуу цагдаагийн алба хаагчийн ёсзүй, үүрэг хариуцлагад голчлон анхаарах, алдаа дутагдлыг олж илрүүлэх үүргийн дагуу ажиллаж байгаа.

Дээрх хэргийн талаар ирсэн мэдээллээр бол Увс аймгийн цагдаагийн газар дотоод хяналт шалгалт явуулж, энэ хэргийг илрүүлсэн байна. Улмаар цагдаагийн алба хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн гэх асуудлаар алба хаагчийг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Харин үйлдсэн гэмт хэргийн талаарх асуудлыг Увс аймгийн цагдаагийн газарт шалгаж, прокуророос харьяалал тогтоон, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын хэлтэст шилжүүлсэн. ” гэж мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here