Нүүр хуудас Нийгэм Сэлэнгэ аймгийн Багш нар хичээлийн шинэ жилийн зорилтоо тодорхойллоо

Сэлэнгэ аймгийн Багш нар хичээлийн шинэ жилийн зорилтоо тодорхойллоо

412
0
selenge-aimag-bagsh-nariin-hural
Сэлэнгэ аймгийн Багш нар хичээлийн шинэ жилийн зорилтоо тодорхойллоо
~Сэлэнгэ аймгийн Багш нар хичээлийн шинэ жилийн зорилтоо тодорхойллоо~

2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн багш нарын бага хурал Сүхбаатарт боллоо.

Бага хуралд 34 сургуулийн захирал, сургалтын менежер, сургууль бүрээс гурван багш, 42 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч зэрэг нийт 280 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус хурлаар 2017-2018 онд дэвшүүлсэн зорилго, зорилтын хэрэгжилт үр дүнг хэлэлцэн, алдаа оноогоо ярилцаж, шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлов. Мөн багш, удирдах ажилтнуудын санал хүсэлт, тулгамдаж буй асуудлын талаархи тэдний санал бодлыг сонсож шийдвэрлэх арга замыг хэлэлцсэн юм.

2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ-аас “Суралцагч бүрийн сургалтын чанарт ахиц” гэсэн зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд аймгийн БСУГ-аас “Сургалтын чанарыг бүх шатанд ахиулъя” зорилтыг дэвшүүлэн тавилаа.

Тус БСУГ-аас багш нарын багшлах ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын чанарыг сайжруулах зорилгоор багш, удирдлагуудад зориулсан сургалт семинарыг хоёр үе шаттайгаар зохион байгуулжээ.

Сургалт семинарын хоёр дахь үе шат нь энэхүү бага хурал, семинар байсан юм. Сургалтанд оролцогчид эдгээр сургалтуудаас шаардлагтай болон шинэ, шинэлэг мэдээ, мэдээлэл, мэдлэг чадвар олж авснаа ярьцгааж байлаа.

Өнгөрсөн хичээлийн жилд аймгийн хэмжээнд 42 цэцэрлэгт 7800 гаруй хүүхэд, хувилбарт сургалтаар 719 хүүхэд СӨБ-д 8500 гаруй хүүхэд хамрагдаж сургалт 92,2 хувьтай, цэцэрлэгийн хамрах сургалт 82,9 хувьд хүрч өмнөх оны үетэй харьцуулахад 0,1 хувиар ахисан үзүүлэлтэй байна. Мөн нийт 94 ЕБС-д 18900 гаруй хүүхэд суралцаж суурь боловсролын хамран сургалт 99,2 хувьд хүрч 0,2 хувиар ахисан байна.

Бага хурлаас үндсэн зорилгоо хэрэгжүүлэхийн тулд

боловсролын бүх шатанд цөм хөтөлбөрийг амжилтай хэрэгжүүлж хүүхэд бүрийг оншлох,явцын үр дүнгийн хөндлөнгийн үнэлгээг тогтмтол хийж, үр дүнг тооцон, суралцах идэвхийг урамшуулан ажиллах

Хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн олон талт арга хэмжээг зохион байгуулж, хүүхдийг зөв төлөвшүүлж, хөгжүүлэхэд анхаарч ажиллах

Багш, удирдах ажилтан бүр мэдлэг, чадвар, заах арга зүйгээ тасралтгүй хөгжүүлж, хичээлийн бэлтгэлийг сайтар хангах
Сургалтын орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдийн сурч хөгжих эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэн, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн дөрвөн зорилтыг дэвшүүлэн тавилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here