Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖИЛ: Хот хоорондын замд зорчихгүй байхыг анхаарууллаа

СЭРЭМЖИЛ: Хот хоорондын замд зорчихгүй байхыг анхаарууллаа

292
0
oron-nutgiin-zam
Хот хоорондын замд зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өнгөрсөн шөнө Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн хот хороонд зорчих авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ.

Харин одоо замын нөхцөл байдал сайжирсан тул зорчих хөдөлгөөнийг нээгээд байна. Хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна гэж Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Мянганбаатар мэдээлж байна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, маргааш баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж цасан шуурга шуурна.

Салхи өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, маргааш ихэнх нутгаар, 15-нд говь, талын нутгаар, секундэд 15-17 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурах талаарх мэдээллийг Цаг уурын байгууллагаас өгсөн байна.

Хүчтэй салхи шуурганы үед иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, малчид малаа хол бэлчээхгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулахыг анхааруулж байна.

Түүнчлэн хүчтэй цасан шуурга шуурч зорчих хэсэг бүхэлдээ мөстсөн байгаа тул хот хоорондын замд гарахгүй байхыг зөвлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here