Нүүр хуудас Нийгэм Сэрэмжлүүлэг: Гал түймэр ихсэх хандлагатай байна

Сэрэмжлүүлэг: Гал түймэр ихсэх хандлагатай байна

170
0

Хавар болж хуурайшилттай, салхи шуурга ихтэй байгаа энэ үед гал түймэр хурдан газар авч, хэдхэн минутын дотор нэг өрх айл тэр чигээрээ түймэрт автах эрсдэлтэй байдаг. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага ихсэх болсон тул иргэд гал унтраах багаж хэрэгсэл бэлтгэх, гал түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Он гарснаас хойш зуслангийн хашааныхаа өнжмөл шар өвс, ногоог шатааж байгаад гал алдсан дуудлага 40 гаруй ирээд байгаа юм байна.

Мөн өчигдөр Сүхбаатар дүүргийн 16-р хороонд амьдардаг иргэн Т хашааны өнжмөл өвсөө шатааж байгаад гал алдсан гэх дуудлага өгсөн байна. Галын улмаас иргэн Т-гийн Тоёота Ками загварын автомашин, иргэн С-ийн 2х4 хэмжээтэй амбаар, хураасан банз галд өртсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here