Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд живж байсан иргэнийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд живж байсан иргэнийг аварчээ

138
0

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Дэлгэрмөрөн голд тус сумын харьяат иргэн Н /55 настай, эмэгтэй/, М /57 настай, эмэгтэй/ нар живж байна гэсэн дуудлагаар /2017.11.06-ны 14:29 цагт/ тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид ажилласан байна. Аврагчид шуурхай ажиллан хоёр иргэний амийг авран эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Мөн Өвөрхангай аймаг, Тарагт сумын Их-Булаг багийн “Ноён-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс 20 км-т/ 13-86 ӨВО улсын дугаартай портер загварын ачааны автомашин “Онги” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагаар /2017.11.06-ны 09:30 цагт / аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, Арвайхээр сумын харьяат иргэн  Ц /32 настай, эрэгтэй/, Сант сумын харьяат иргэн М /29 настай, эрэгтэй/, Ж /34 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг татан гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here