Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд цөмөрсөн машиныг татаж гаргажээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голд цөмөрсөн машиныг татаж гаргажээ

112
0

Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явахдаа цөмөрч суусан машиныг онцгой байдлын алба хаагчид гаргажээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн Бүрэгхангай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Бонго фронтер” загварын ачааны автомашин Орхон голын мөсөн дээгүүр зорчиж явахдаа цөмөрч суусан байна.

Энэ тухай дуудлагын дагуу онцгой байдлын газрын 5 албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 14:30 цагт газар дээр нь очиж, 04:00 хүртэл ажиллаж автомашиныг уснаас татан гаргажээ.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд Төв аймгийн Заамар сумаас Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ийн “Ланд круйзер-105” загварын суудлын автомашин, иргэн Б-ийн “Ниссан Экстриал” загварын суудлын автомашин цасанд суусан байна. Онцгой байдлын албаныхан дуудлагыг энэ сарын 14-ний 19:01 цагт хүлээн авч, долоон албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр очиж автомашинуудыг цаснаас татан гаргасан аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here