Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Налайхын уурхайд нуралт үүсч, дөрвөн иргэн бэртжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Налайхын уурхайд нуралт үүсч, дөрвөн иргэн бэртжээ

162
0

Налайх дүүрэг дэх иргэн Э-гийн эзэмшлийн уурхайд өчигдөр 15.56 цагийн үед нуралт үүсч, дөрвөн хүн дарагдсан осол болжээ.

Ослын газарт Уул уурхайн аврах ангийн аврагчид гурван цаг гаруй хугацаанд ажиллаж, тэднийг эсэн мэнд гаргасан байна.

Осолд өртсөн хүмүүсийг 25 градусын налуутай, 120 метрийн гүнээс олжээ.

Тэд одоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байна. Ослын дуудлагын дагуу 20 алба хаагч, гурван техник хэрэгсэлтэйгээр аврах ажиллагаанд оролцжээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here