Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сум алдаж хүүгээ хөнөөсөн эцэнг, эх амиа хорложээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сум алдаж хүүгээ хөнөөсөн эцэнг, эх амиа хорложээ

220
0
хэрэг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сум алдаж хүүгээ хөнөөсөн эцэнг, эх амиа хорложээ

Говь-Алтай аймагт нэгэн аймшигт хэрэг гарсан талаарх мэдээлэл ирлээ.

Тодруулбал Тонхил сумын төвөөсөө 100 км-ийн зайд хаднаас боомилж нас барсан хоёр хүн байна гэх дуудлага гуравдугаар сарын 8-ны өдөр тус аймгийн цагдаагийн газарт иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиход эрэгтэй эмэгтэй хоёр хүн байсан ба халааснаас нь гэрээслэл олдсон байна.

Уг гэрээслэлд гэр бүлийн хүмүүс гэдгээ бичээд сум алдсанаас болж гурван настай хүүгийнхээ аминд хүрсэн талаар бичжээ. Улмаар амьдрал утгагүй санагдсан, хүүгээ хаана оршуулсан талаараа бичсэн байсан гэх мэдээлэл байна.

Цагдаагийн байгууллагаас эл хэргийн талаар тодруулахад “Тийм хэрэг гарсан нь үнэн. Одоо хэргийг тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

эх сурвалж: мэдээ.мн

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here