Бага насны тэр дундаа таваас доош насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг гарсаар байгаад олон эцэг, эхчүүд бухимдалтай байдаг.
Харин эцэг, эх асран хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа нь хүүхэд гэмт хэргийн золиос болох нэгэн том шалтгаан юм.
Энэ сард таван настай хүүгээ хойд эцэг нь хүчиндсэн жигшүүрт хэрэг гарлаа. Энэ сарын 17-н өдрийн 20 цагийн орчим Дархан-Уул аймагт таван настай хүүгээ хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргийн мэдээлэл цагдаагийн шуурхай утсанд иржээ.
Тодруулбал, тус аймагт оршин суух таван настай хүүг хойд эцэг болох 38 настай эрэгтэй Ц нь согтуурсан үедээ хүчиндсэн аж. Дээрх хэргийн мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Хэргийн газарт тус аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгахад таван настай хүү хүчирхийлүүлсэн байдалтай байсныг баримтжуулсан байна. Хүүгийн хойд эцэг тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан аж. Улмаар хүүг гэртээ ганцаараа унтаж байх үед орж ирээд ийн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, хүчирхийлжээ.