Нүүр хуудас Нийгэм СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үер болон МӨС ЦӨМРӨХ аюулаас сэргийл !!!

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үер болон МӨС ЦӨМРӨХ аюулаас сэргийл !!!

370
0
Шар усны үер
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үер болон МӨС ЦӨМРӨХ аюулаас сэргийл !!!
Хавар ирж цаг агаар дулаарч буйтай уялдаад гол мөрөнд мөсний үзэгдэл улам идэвхижиж,цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна.

Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг гарахаас урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Мөн мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here