Нүүр хуудас Нийгэм “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр үргэлжилж байна

“Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр үргэлжилж байна

142
0
Suriye_selenge
"Сүрьеэгүй Сэлэнгэ" хөтөлбөр үргэлжилж байна
~”Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөр үргэлжилж байна~

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн Д.Доржмаа, Э.Уянга нар Сэлэнгэ аймагт 7 хоног ажиллаж Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээнд хяналт үнэлгээ хийж ажиллалаа.

Аймгийн хэмжээнд сүрьеэгийн өвчлөл өндөртэй сумдуудыг сонгон Сүхбаатар сумын 4 өрх, Цагааннуур, Алтанбулаг сум, Бугант тосгоны эрүүл мэндийн төвүүд дээр ажилласан ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөмж өглөө.

Мөн 2018 оны 07 сарын 21-ны өдөр бүх шатны эмнэлгийн сүрьеэгийн асуудал хариуцсан эмч, мэргэжилтнүүдэд зориулан “Сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах” 1 өдрийн сургалтыг зохион байгуулж, харилцан санал солилцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here