Нүүр хуудас Нийгэм Цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх ажил хийлээ

Цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх ажил хийлээ

156
0
tsewerleh baiguulamj
Цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх ажил хийлээ
~Цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлэх ажил хийлээ~

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Барилга хот байгууллалтын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Төв цэвэрлэх байгууламжид ажиллажээ.

Төв цэвэрлэх байгууламжийн хур лагийг үнэргүйжүүлж, өргөтгөл, засвар үйлчилгээний ажлыг эрчимжүүлээд байна. Ажлын хэсгийнхэн баяр наадмын өдрүүдэд ч амралтгүй ажиллаж байгаа гэнэ.

Тиймдээ ч ажлын үр дүн гарч эхэлсэн талаар албаныхан хэлж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Цэвэрлэх байгууламжийн эвгүй үнэрийн дэгдэлт 30-60 хүртэл хувиар буурсныг мэргэжилтнүүд хэмжилтээр тогтоогоод байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулснаас хойш 50 гаруй жилд хуримтлагдаад байгаа 250 мянган метр куб хур лагийг биологийн аргаар үнэргүйжүүлж, хусч нуруулдаж, бактериар хоргүйжүүлж, бордоо болгон хувиргах ажлыг мэргэжилтнүүд хийж байна.

Тодруулбал, япон эрдэмтдийн гаргаж авсан бактерийг Япон Монголын компаниуд хамтран үржүүлж, агаарт дэгдэх үнэр, орчинд тархах халдварыг устгах ажлыг гүйцэтгэж байгаа аж.

Хуучин хуримтлагдсан болон шинээр үүсч байгаа лагийг хоргүйжүүлж, үнэргүйжүүлэн бордоо болгосноор нийтийн эзэмшлийн зүлэг ногоог бордох гэх мэт хүнсний ногоо тариалахаас бусад зориулалтаар ашиглаж болно гэдгийг тэд хэлж байгаа юм.

Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур болон био цөөрөм барьж байгаа юм байна.

Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжирна гэж үзэж байна.

Ойрын өдрүүдэд хур бороо ихтэй байгаа учраас хоногт цугларах бохир усны хэмжээ 200 мянган тонн давж эхэлжээ. Тиймээс бохир усны цээвэршүүлэлтийг 75-85 хувьтайгаар хийж байгаа аж.

Төв цэвэрлэх байгууламжийг өргөтгөх, хур лагийг бордоо болгох, шинээр хуримтлагдаж байгаа шингэн лагийг тухай бүрт үнэргүйжүүлж халдваргүйжүүлэх ажлыг энэ ондоо багтаан дуусгах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here