Нүүр хуудас Нийгэм Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадам болж байна.

Сүхбаатарын талбайд “Дээлтэй монгол” наадам болж байна.

828
0

Өнөөдөр Сүхбаатарын талбайд Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” наадам уламжлал ёсоор  11 дэх жилдээ болж байна.

“Дээлтэй Монгол” наадмын үеэр Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал,Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, Хамгийн сайхан дээлтэй хос шалгаруулах зэрэг уралдаан тэмцээн , Монгол үндэсний дээл хувцас, хэрэглэл, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдаа, Уран бичлэг, уран хайчилбар, газар дээр нь дээл, малгай, бүс урлах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна.

Мөн энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмын үеэр хамгийн том Хүннү дээлийг дэлгэх, ёохор хатирах, эртний нүүдэлчдийн дэвсэх бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулах зэрэг арга хэмжээг шинээр нэмж зохион байгуулахаар болоод байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here