Өнөөдөр Сүхбаатарын талбайд Приус автомашины татвар нэмсэнтэй холбогдуулан жагсаал боллоо. Тэд автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо хэмээн тавдугаар сарын 19-ний өдөр УИХ-ын дарга М. Энхболдод шаардлага хүргүүлсэн бөгөөд уг шаардлагын хариуг нэхэж ийнхүү өнөөдөр жагсахдаа Приус автомашиныг шатаахыг завджээ.
Уг шаардлагад:
“УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо.
Татварыг нэмэгдүүлэх хууль нь 10,000 гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна.
Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны 5-р сарын 22-ны 09:00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэв.