Нүүр хуудас Нийгэм Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны өдөрлөг болно.

Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны өдөрлөг болно.

149
0

Нийслэлийн 378,  Монголын Нотариатын байгууллага үүсэн байгуулагдсаны 92 жилийн ойн өдрийг тохиолдуулан 10-р сарын 16-нд Сүхбаатарын талбайд хуулийн салбарынхны хамтарсан өдөрлөг болно. Өдөрлөгийг НЗДТГ, Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулах юм. Бүтэн өдрийн турш үргэлжлэх өдөрлөгийн үеэр хууль зүйн болон нотариатын үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монголын нотариатчдын танхимын нийслэл, 21 аймгийн салбарын нотариатчид бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. Түүнчлэн ХЗДХЯам, НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс,  Монголын нотариатчдын танхим, Монголын өмгөөлөгчдийн холбоо, 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Нийслэлийн Шүүх, Прокурор, Цагдаагийн газрынхан оролцож өөрсдийн үйл ажиллагааг танилцуулахаас гадна, иргэдэд салбар чиглэлийн дагуу зөвлөгөө, туслалцааг үзүүлэх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here