Нүүр хуудас Нийгэм Сүхбаатар аймагт 14000 га талбайд хээрийн ТҮЙМЭР гарчээ

Сүхбаатар аймагт 14000 га талбайд хээрийн ТҮЙМЭР гарчээ

158
0
heeriin-tuimer
Сүхбаатар аймагт 14000 га талбайг хамарсан хээрийн ТҮЙМЭР гарчээ

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Хулгар багийн “Өлзийт” гэдэг газар 14000 га талбайг хамарсан хээрийн түймэр гарчээ.

Тодруулбал, хээрийн түймэр гарсан тухай дуудлага гуравдугаар сарын 14-ний өдрийн 17:35 цагт Онцгой байдлын газар ирсэн байна.

Дуудлын дагуу холбогдох алба хаагчид очиж, тухайн өдрийн 23.00 цагийн орчимд галыг цурамд оруулжээ. Улмаар гуравдугаар сарын 15-өдрийн 08:00 цагт бүрэн унтрааж, тус сумын Байгаль орчны улсын байцаагчид хүлээлгэн өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here