Нүүр хуудас Эрүүл мэнд САЙН МЭДЭЭ: Явуулын эмнэлгийн тусламжийн автомашинтай боллоо

САЙН МЭДЭЭ: Явуулын эмнэлгийн тусламжийн автомашинтай боллоо

357
0
yawuuliin-emnelgiin-mashin-2019
САЙН МЭДЭЭ: Явуулын эмнэлгийн тусламжийн автомашинтай боллоо

Эрүүл мэндийн яамнаас Зайн оношилгооны иж бүрэн тоноглолтой явуулын эмнэлгийн тусламжийн 5 автомашиныг /201-01-14/-нйи өдөр Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгуудын нэгдсэн эмнэлэгт хүлээлгэж өглөө.

Автомашинууд нь зөөврийн компьютер, шээсний анализатор, дуран, цахилгаан чагнуур, цусан дахь сахар хэмжигч төхөөрөмж, оношилгооны дэлгэц бүхий иж бүрэн тоноглолтойгоороо давуу талтай юм.

yawuuliin-emnelgiin-mashin-2019-01
Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Сүхбаатар, Булган аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд Явуулын эмнэлгийн машин хүлээлгэн өглөө

Мөн интернетэд холбогдон ямар ч газраас Аймгийн төв болон Улаанбаатар хотын нарийн мэргэжлийн төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв эмнэлэг, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвд өвчтний биеийн байдал, шинжилгээний үзүүлэлтүүдийг газар дээрээс нь шууд дамжуулна.

Хөдөө орон нутаг, алслагдсан сум, суурин газарт амьдарч байгаа нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд оршин суугаа газраасаа шууд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, зөвлөгөөг зайн оношилгоогоор авах боломж бүрдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here