Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. /2021-04-29/
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11 145 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 1015 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 36 623 боллоо. Шинээр бүртгэгдсэн 1015 тохиолдлын 1013 нь /нийт 34 026/ дотоодын халдвар нэг нь эмнэлгийн орчноос буюу эмнэлгийн ажилтан халдварласан бол зөөвөрлөгдсөн нэг /нийт 458/ тохиолдол бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн нэг тохиолдол нь Алма Атагаас тусгай үүргийн нислэгээр ирсэн 97 зорчигчийн нэгээс гарчээ.
1013 халдварын 864 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7766 боллоо.
- Дархан-Уул 5, 124
- Архангай 2, 299
- Өвөрхангай 11, 255
- Дорноговь 0, 59
- Говьсүмбэр 1, 43
- Сэлэнгэ 4, 382
- Баянхонгор 0, 84
- Хэнтий 0, 57
- Булган 4, 91
- Завхан 2, 228
- Төв 36, 789
- Увс 0, 32
- Хөвсгөл 0, 67
- Ховд +3, 222
- Сүхбаатар 0, 166
- Баян-Өлгий 0, 6
- Говь-Алтай 33, 33
- Дундговь 1, 54
- Дорнод 0, 35 тохиолдол илэрчээ.
686 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 18719 боллоо. Түүнлчэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай таван хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 102 боллоо. Эмнэлэгт 4768 хүн эмчлүүлж байгаагаас 2632 нь хөнгөн, 1590 нь хүндэвтэр, 437 нь хүнд, 109 нь маш хүнд байна.