Нүүр хуудас Нийгэм С.Зоригийн аллагын хэргийн шүүх хурал хаалттай явагдана

С.Зоригийн аллагын хэргийн шүүх хурал хаалттай явагдана

325
0
С.Зоригийн аллагын хэргийн шүүх хурал хаалттай
С.Зоригийн аллагын хэргийн шүүх хурал хаалттай
С.Зориг агсны амь насыг хороосон хэргийн шүүх хурал хэрэг гарснаас 17 жилийн дараа өнөөдөр хорих 461-р ангид болох гэж байна. Хурлыг нээлттэй хийнэ гэсэн мэдээлэл байсан боловч улсын нууцтай холбоотой материалууд яригдах учир хаалттай хийх шийдвэр гарсан.

Хохирогчийн ар гэрийн зүгээс нээлттэй явуулах хүсэлт гаргасан боловч прокуроороос зөвшөөрөөгүй байна. Хурлын зөвхөн төгсгөлд шийдвэрийг танилцуулах үед сэтгүүлчдийг камергүй сурвалжлага авах боломж олгох ажээ.

Шүүх хуралд Ц.Амгаланбаатар нарын 3 хүн яллагдагчаар татагдсан бөгөөд хохирогчийн талаас УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны дүү С.Оюун нар оролцох юм.

Харин шүүгчдээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын шүүгчид томилогдсон.

Одоогийн байдлаар шүүх хурлын ажиллагаа явагдах хорих 461-р ангийг өндөржүүлсэн хамгаалалтанд аваад байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here