Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна.
Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ.
Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг угтсан арга хэмжээ зохион байгуулдаг юм.