Нүүр хуудас Соёл урлаг Р.Эмүжин: Оюунхорол оо, та нэг өдрийн дотор хэдэн хүнээр утастуулсан билээ!

Р.Эмүжин: Оюунхорол оо, та нэг өдрийн дотор хэдэн хүнээр утастуулсан билээ!

263
0
emuujin-oyunhorol
яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн билээ.

Энэ үед яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа Д.Оюунхорол гишүүнд хандан,

За Оюунхорол оо, та над руу нэг өдрийн дотор хэдэн хүнээр утастуулсан билээ, битгий л тэгээрэй.

Монголын төрд дөрөв билүү таван удаа сонгогдсон гээд л та минь цахиртаад хашхираад байх юм. Тэгээд энэ улс орон чинь хөгжсөн юм уу, та лав 20 жил төр барилцсан юм байна. Уучлаарай, Оюунхорол оо, би өөрөө бүсгүй хүн болохоор болж өгвөл эмэгтэй гишүүдийн тухай хатуу үг хэлж, хажиглаж гоочилдоггүй юм аа.

Ганц удаа, ганц постонд таны нэрийг ганц л удаа дурдахад та өнгөрсөн жил над руу нэг өдрийн дотор хэдэн хүнээр утастуулсан билээ. Хамгийн сүүлд шөнийн 23 цагт машинаа угаалгаад зогсож байхад манай нэг телевизийн дарга бүсгүй учирлаад утастсан юм даг. Ингэтлээ нэр төрөө хайрладагтайгаа адил ард түмнийхээ төлөө зүтгэсэн бол амжилт гарах байжээ.

Та Монголын төрийн төлөө дөрөв таван удаа сонгогдож ажилласан юм уу, өөрийнхөө төлөө зүтгэсэн юм уу? Ялгааг нь олон нийт харж байгаа. Эмэгтэй гишүүд гэхчлэн хэдэн хүүхнийхээ нэрээр юу хийгээд, ямар хор хутгаад явааг чинь, хүйсийн ялгаагаар хүрэх зорилгоо тодорхойлоод байгааг чинь харж л суугаа.

Шонхрын наймаачин, Богд хаант дархан газрын арилжаачин…туслах чинь авилга авч байгаад арай л ил тод гардуулсан гээд олон олон эвгүй цуурайг чинь энд би дурдашгүй. Харин та минь нүдээ нээж, чихээ онгойлгоод, хатан суудлаасаа буугаад харцтайгаа хамт амьсгалаад, амьдраад үз дээ, арай л хол нисээд, тээр дээгүүр дүүлээд, дүрдээ итгээд, дүүрэн жаргаад байгаа юм биш үү?” хэмээн нийтэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here