Нүүр хуудас Нийгэм Талийгаач Д.Батсайхантай хүндэтгэлтэйгээр салах ёс хийлээ

Талийгаач Д.Батсайхантай хүндэтгэлтэйгээр салах ёс хийлээ

339
0
taliigaach-tsagdaa
Талийгаач Д.Батсайхантай хүндэтгэлтэйгээр салах ёс хийлээ

Цагдаагийн байгууллагын алба хаагч, эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөж 10 дугаар сарын 16-ны өдөр алтан амиа алдан нөхөж баршгүй гарз учирсан билээ.

Дансрангийн хүү Батсайхан нь 1977 онд Улаанбаатар хотод төрж 1985-1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 7 дугаар дунд сургууль, 1996 онд Цагдаагийн дээд сургуулийн цагдаа бэлтгэх дамжааг төгсөж, улмаар 1996 оноос ажил, хөдөлмөрийн гараагаа Цагдаагийн ерөнхий газрын Дохиолол хамгаалалтын албанд цагдаагаар эхлэн,

1999 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 1999-2002 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, цагдаа зохицуулагч, 2002-2010 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаа, 2010-2012 онд Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газарт эргүүлийн цагдаа,

2012 оноос өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэв журмын цагдаа, эргүүлийн цагдаа-жолоочоор тус тус томилогдон ажиллаж байсан цагдаагийн байгууллагын шилдэг алба хаагчдын нэг байлаа.
Түүний ард иргэдийн аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх их үйлсэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг цагдаагийн байгууллагаас өндрөөр үнэлж 2009 онд Нийслэлийн цагдаагийн газрын Баярын бичиг,

2013 онд Хүндэт өргөмжлөл, 2011 онд Цагдаагийн ерөнхий газрын Албаны төлөө lll, 2016 онд Албаны төлөө ll, 2017 онд Албаны төлөө l зэргийн тэмдэг, 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын Баярын бичиг,

2018 онд Цагдаагийн гавьяа тэмдэг болон бусад байгууллагын шагналаар шагнаж байсан юм.
Дансрангийн Батсайхан нь төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсанд гэр бүл, төрөл төрөгсдөд нь цагдаа,

дотоодын цэргийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага гүн эмгэнэл илэрхийлж байна.

Түүний эгэл даруу, хүнлэг, нөхөрсөг гэгээн дүр төрх бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд дурсагдан үлдэх болно.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here