Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг.
Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг өчигдөр буюу 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр таалал төгсчээ. Түүнийг сэтгэл санаанаас үүдэлтэйгээр ходоодны хорт хавдраар нас барсан гэсэн албан бус эх сурвалжийн мэдээ байна.