Нүүр хуудас Нийгэм Талийгаач цагдаагийн гэр бүлд БАЙРНЫ асуудлыг шийдэж өглөө

Талийгаач цагдаагийн гэр бүлд БАЙРНЫ асуудлыг шийдэж өглөө

68
0

Албан үүргээ гүйцэтгэж яваад бусдын гарт амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдэх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирж эмгэнэл илэрхийлсэн.

Тэрбээр энэ үеэр талийгаачийн гэр бүлд байрны асуудлыг нь шийдэж өгөхөө уламжласан юм. Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт төрийн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн хүн бүрт Төр хүндэтгэлтэй хандах дүрэм журмыг боловсронгуй болгох үүргийг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярт өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here