Нүүр хуудас Нийгэм Тамхины худалдааны зохистой хяналтын талаар хэлэлцэнэ

Тамхины худалдааны зохистой хяналтын талаар хэлэлцэнэ

120
0

“Тамхины худалдааны зохистой хяналт” сэдвээр дугуй ширээний уулзалт маргааш Худалдаа аж үйлдвэрийн танхимд болох аж. Уулзалтад Монголын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбоо, Казахстаны жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоод оролцож, тамхины хэрэгжилтийн өнөөгийн байдал, хуулийн хэрэгжилт жижиглэн худалдаачдад төдийгүй хэрэглэгчдэд, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо солилцох юм байна.

Мөн энэ үеэр Ази номхон далайн аялал жуулчлалын жижиглэн худалдааны холбооны төлөөлөгч Rhoda Severino илтгэл тавьж, Тамхины хяналтын тухай хууль гадаадын аялагчдад хэрхэн нөлөөлдөг талаар яриа өрнүүлэх аж. Дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр тамхины зохистой худалдааны хяналтад санал болгож шийдлүүдийг ч хэлэлцэх юм байна.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here