2019 оны Дэлхийн тамхигүй өдрөөр тамхины хэрэглээ хүн амын уушигны эрүүл мэндэд олон замаар хохирол учруулж байгаад анхаарлаа хандуулж байна. Үүнд: Уушигны хавдар. Тамхины хэрэглээ уушигны хавдар үүсгэж, хавдартай гурван тохиолдол бүрийн нэгийг үхэлд хүргэж байна. Гэрт, ажлын байранд тамхи татах нь уушигны хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхинаас татгалзах нь эрсдлийг бууруулж 10 жилийн дараа уушигны хавдраар өвдөх эрсдэл 50 хувиар бууруулна.
Амьсгалын замын архаг өвчлөл.Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин үүсгэдэг гол шалтгаан юм. Уушигны салст бүрхэвчийг цочроож, шингэнээр дүүргэж амьсгалахад хүндрэл учруулдаг. Тамхины утаа уушигны хөгжлийг алдагдуулснаар тамхи татдаг хүмүүсийн дунд уг өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг. Мөн гуурсан хоолойн багтраа өвчинг хүндрүүлж, хөгжлийн бэрхшээлд хүргэдэг. Тамхинаас эрт татгалзах нь уушигны архаг бөглөрөлт өвчний явцыг удаашруулж, багтраа өвчний шинж тэмдгийг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.
~Тамхи татах нь уушигны архаг бөглөрөлт өвчин үүсгэдэг гол шалтгаан юм~
Амьдралын явцад нөлөөлөх нь. Жирэмсэн эмэгтэй тамхи татах, дам тамхидалтад өртөхөд урагт нөлөөлж уушигны өсөлт, үйл ажиллагааг алдагдуулдаг. Бага насны хүүхдүүд дам тамхидалтад өртснөөр гуурсан хоолойн үрэвсэл, багтраа, уушигны үрэвсэл, уушигны доод замын болон амьсгалын доод замын халдварт өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Жил бүр дэлхийд 165 000 хүүхэд 5 нас хүрэхээсээ өмнө тамхитай холбоотой амьсгалын доод замын халдварын улмаас нас барж байна. Бага насандаа амьсгалын доод замын халдвараар өвдөх нь насанд хүрээд уушигны архаг бөглөрөлт өвчнөөр өвдөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Сүрьеэ өвчин нь уушгийг гэмтээж үйл ажиллагааг бууруулдаг. Тамхины найрлаганд ордог химийн бодисууд 4 хүн тутмын 1-д тээгдэж байдаг сүрьеэгийн далд халдварыг сэдрээдэг байна. Тамхи татах нь идэвхитэй хэлбэрийн сүрьеэг идэвхижүүлж амьсгалын дутагдалд оруулдаг. Агаарын бохирдол. Тамхи нь агаарын дотоод бохирдлыг хамгийн их бохирдуулагч. 7000 химийн нэгдэл агуулдагаас 69 нь хорт хавдар үүсгэдэг. Утаа нь үнэргүй, харагдахгүй байж болох ч 5 цаг байхад л уушигны үйл ажиллагааг алдагдуулж, архаг өвчин хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг.
Кампанит ажлын гол зорилго:
Уушигны эрүүл мэндийг сайжруулах хамгийн үр дүнтэй арга зам бол тамхины хэрэглээ, дам тамхидалтад өртөлтийг бууруулах юм. Нийт хүн ам, түүний дотор тамхи татагчдын дунд тамхи уушгинд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэг зарим орнуудад доогуур байна. Уушигны эрүүл мэндэд тамхи хортойгоос гадна уушгины эрүүл мэндийг сайжруулахад тамхины хэрэглээнд хяналт тавих боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Кампанит ажил нь хүн амын ойлголтыг дараах чиглэлээр нэмэгдүүлнэ.
- Тамхидалт, дам тамхидалтаас үүсэх эрсдэл
- Уушигны эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө
- Тамхинаас үүдэлтэй, амьсгалын замын архаг өвчин, уушигны хорт хавдрын өвчлөл, нас баралтын цар хэмжээ
- Тамхины хэрэглээ, сүрьеэгийн нас баралт хоорондын холбоо
- Насны бүлэг бүрт тамхины үзүүлэх хор хөнөөл
- Уушигны эрүүл мэнд нь эрүүл мэнд, сайн сайхан байдалд нөлөөлөх чухал ач холбогдолтой
- Тамхичдын уушгины эрүүл мэндэд учрах эрсдлийг багасгахын тулд олон нийт, засгийн газрууд руу чиглэсэн хэрэгжихүйц арга хэмжээ авах
Тамхины хэрэглээ нь тамхи татдаг, татдаггүй бүх хүмүүсийн уушигны эрүүл мэндийг алдагдуулагч гол эрсдэлт хүчин зүйл юм.