“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай төлөвлөгөөний дагуу 2021 оны гуравдугаар сарын 22-31-ний хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.
Үүнд:
-Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/
-Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх
-Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх
-Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх
-Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах
-Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх
-Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх
-Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг, чиглэл өгч ажиллаж эхэллээ.