Нүүр хуудас Нийгэм ТАНИЛЦ: “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлууд

ТАНИЛЦ: “Баянгол-Хүүхэд хэрэглэгч” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлууд

84
0
Bayngol-duureg
"Баянгол-Хүүхэд хэрэглэгч" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийгдэх ажлууд

“Баянгол-Хүүхэд хэрэглэгч” дэд хөтөлбөр хэрэгжүүлэх тухай төлөвлөгөөний дагуу 2021 оны гуравдугаар сарын 22-31-ний хороонд Баянгол дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Газар зохион байгуулалтын хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, УБЦТС-Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв, хороодын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн хоёр баг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дараах чиглэлүүдээр хяналт тавьж ажиллах юм.

Үүнд:

-Нийтийн эзэмшлийн зам, талбай дахь аюулгүй байдал /Гэрэлтүүлэг, ил задгай цахилгааны утас, таггүй ус, дулааны худаг/

-Аж ахуйн нэгж, байгууллагын орчны тохижилт, цахилгаан, галын аюулгүй байдал, ус, дулааны худгийн таг, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

-Хүүхдийн тоглоомын талбайн стандарт, аюулгүй байдал хангагдсан эсэх

-Ашиглалтад ороогүй барилга, байгууламжийн орчимд хүүхдэд эрсдэл үүсгэж болзошгүй газрууд байгаа эсэх

-Сургууль, цэцэрлэгийн орчин дахь болзошгүй эрсдэлийг бууруулах

-Явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээ бүрэн эсэх

-Аж ахуйн нэгж, байгууллагын орц, гарц тэргэнцэртэй болон хүүхдийн тэрэгтэй иргэд саадгүй зорчих стандартыг хангасан эсэх

-Хүүхдийг болзошгүй аюул бусад эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тус тус хяналт тавин, холбогдох газруудад илэрсэн зөрчлийг арилгуулах, эрсдэлийг бууруулах үүрэг, чиглэл өгч ажиллаж эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here