Нүүр хуудас Нийгэм ТАНИЛЦ: Дараах 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

ТАНИЛЦ: Дараах 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

43
0
hol-horio-2021
Дараах 18 салбарын үйл ажиллагааг хязгаарлана

2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цагаас улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн үед дараах 18 төрлийн үйл ажиллагааг хязгаарлахаар болжээ. 

Тавдугаар сарын 8-наас хязгаарлаж байгаа салбарууд:

  • Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга, хурим найр, цайллага, хүлээн авалт,
  • Бүх төрлийн баар
  • Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар \Ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээний хоолны газар\ нь үйлчилгээний танхим болон гадна талбайд үйлчилгээ явуулахыг хязгаарлана.
  • Харин захиалгат хоолны үйлчилгээг зөвшөөрнө.
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Хүнсний биш барааны зах, худалдааны төв
  • Цахим ба автомат тоглоомын газар болон бүх төрлийн тоглоомын төв
  • Сургалтын төв
  • Соёл урлагийн арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
  • Алжаал тайлах төв
  • Чийрэгжүүлэх, бялдаржуулах төв
  • Саун, бассейн нийтийн халуун ус,
  • Зочид буудал, дэн буудал
  • Амралт, жуулчны газар
  • Шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газрууд
  • Олимп, тив дэлхий олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир спортын арга хэмжээ
  • Хүүхдийн тоглоомын болон сагс, хөл бөмбөгийн талбай
  • Нийтийн бүжиг ба бүх төрлийн бүжгийн клуб

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here