Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.
Тариаланчид өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад идэвхтэй хамрагдана уу.
Вакцинд хамрагдах хуваарь:
Гуравдугаар сарын 26
Өвөрхангай аймаг 10:00
Дорнод аймаг 10:30
Булган аймаг 11:00
Завхан, Архангай аймаг 11:30
Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
Сэлэнгэ аймаг 13:00-17:00
Гуравдугаар сарын 27
Төв аймаг 09:00
Сүхбаатар, Увс аймаг 11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
Хэнтий болон бусад 13:00-16:00
Орон нутагт байгаа тариаланчдаа дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.