Нүүр хуудас Нийгэм Тариаланчдыг хоёр өдөрт багтаан вакцинжуулна

Тариаланчдыг хоёр өдөрт багтаан вакцинжуулна

153
0
tarialanchid-darhlaajuulalt
Тариаланчдыг хоёр өдөрт багтаан вакцинжуулна

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.

Тариаланчид өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад идэвхтэй хамрагдана уу.

Вакцинд хамрагдах хуваарь:

Гуравдугаар сарын 26

Өвөрхангай аймаг 10:00
Дорнод аймаг 10:30
Булган аймаг 11:00
Завхан, Архангай аймаг 11:30
Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
Сэлэнгэ аймаг 13:00-17:00

Гуравдугаар сарын 27

Төв аймаг 09:00
Сүхбаатар, Увс аймаг 11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
Хэнтий болон бусад 13:00-16:00

Орон нутагт байгаа тариаланчдаа дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here