Нүүр хуудас Нийгэм Татварын буцаан олголтын материалаа…

Татварын буцаан олголтын материалаа…

129
0
Татварын буцаан олголтын материалаа...
Татварын буцаан олголтын материалаа...
Татварын буцаан олголтын материалаа 2 сарын 15-ны дотор өгнө үү!
Татварын буцаан олголт буюу хувь хүн өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан мөнгөний 30 сая хүртлэх төгрөгөөс дээшгүй хөрөнгөтэй тэнцэх орлогыг буцаан авахдаа хэд хэдэн баримт бүрдүүлэх шаардлагатай.
Шинээр барьсан орон сууц худалдан авсан иргэд анхны жилд өөрийн бичиг баримт , байрны гэрчилгээ болон татвар төлөгч иргэний орлого, татварын дэвтэр, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ, орон сууц худалдан авсан төлбөрийн баримт, гэрээ зэргийг хуулбарын хамт бүрдүүлэх ёстой. Үүн дээр татварын албанаас авсан цэнхэр дэвтэрээ бөглүүлэн , харьяа татварын албаны цахим системд нэвтэрч бүртгүүлэх юм. Харин гадаад улсад ажиллаж олсон орлогоороо байр орон сууц худалдан авсан тохиолдолд орлого нотлох баримтуудыг сайн бүрдүүлэх ёстойг санууллаа.
Орон сууцны байрны буцаан олголтын хувьд 3 сая хүртлэх төгрөгийг татвар төлсөн хэмжээгээрээ буцаан авна. Харин ингэж авахдаа олон удаагийн баримт бичиг бүрдүүлэх ажлыг халж цөөлж байгаа тухай хэллээ. Татварын буцаан олголтын материалыг 2 сарын 15 хүртэл авч буцаан олголтыг 5,6 сард хийнэ гэж тайлбарлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here