Нүүр хуудас Нийгэм Та тэнэг биш бол ийм үйлдэл бүү хийгээрэй.

Та тэнэг биш бол ийм үйлдэл бүү хийгээрэй.

193
0

Хүмүүс өөрсдийгөө анзаарахгүй явсаар нэг мэдэхэд олон удаа тэнэг шийдвэр гаргаж, бусдын мэдэлд орсон байдаг. Гэхдээ үүнийг уншаад өөрийгөө өөрчилж, өөртөө дүгнэлт хийгээрэй.

Огцом шийдвэр гаргах: Аливааг бодож тунгаалгүй, өөртөө хэт бардам байх нь тийм ч ухаалаг үйлдэл биш юм. Өөрт таалагдаагүй зүйлээ хэзээ ч хийхгүй, “би хэзээ ч тэгэхгүй, ингэхгүй” гэхчлэн ам гарах нь таныг хэчнээн мунхаг нэгэн болохыг гайхуулна. Амьдралыг урьдаас тааж мэдэх боломжгүй тул, танд юу ч тохиолдож болно. Тиймээс аливааг үргэлж сайтар бодож тунгаасны эцэст амлаж, өөртөө итгэлтэй байх нь ухаалаг нэгний үйлдэл юм.

Хэрвээ та хэн нэгэнд уур тань хүрээд тэсэхгүй бол эдгээр нөхцөл байдлыг ажиглаад үзээрэй.

  • Тухайн хүн санаандгүйгээр таны бухимдлыг төрүүлэхүйц үйлдэл хийсэн бол таны үзэн ядалт ямар утга учиргүй.
  • Хэрвээ таны үзэн ядаж байгаа хүний гол зорилго нь таныг бухимдуулах бол, та заавал түүний өдөөн хатгалганд өртөж, өөрийгөө стрессдүүлэх шаардлагатай гэж үү?
  • Хэрэггүй хүнд хамаг цаг хугацаагаа зарцуулахын оронд тэднийг орхих нь зөв шийдвэр болдог.

Та аливаа нөхцөл байдлыг үргэлж төсөөлөн бодож, түүний оронд өөрийгөө тавьж үзэж байгаарай. Энэ нь шийдвэр гаргахад илүү хялбар байх болно.

Түрэмгий зантай: Мичиганы их сургуулийн хэсэг эрдэмтэд түрэмгий зан авиртай хүмүүсийг судалгаанд хамруулж, тэдний IQ түвшнийг шалгаж үзсэн байна. Харин судалгааны үр дүнд уур бухимдал ихтэй хүмүүсийн IQ бага гарсан аж. Үүнээс үзэхэд тэнэг хүмүүс илүү ууртай, түрэмгий зан авиртай байх аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here