Эмийн сангийн үүдэнд цахилгаанд цохиулж нас барсан хүүгийн хэрэгт холбогдох Г.Ганпүрэв,С.Энхжаргал нарын урьдчилсан хэлэлцүүлэг маргааш 10:00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.
Хэргийг эргэн сануулахад, нийслэлийн Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд байрлалтай эмийн сангийн ойр орчимд тоглож байсан есөн настай хүү эмийн сангийн хаалганы төмрөөс барьснаас үүдэн цахилгаанд цохиулж, амиа алдсан байдаг.